Үйлчилгээний нөхцөл

1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1 Профессионал Нанни Сервис ХХК (цаашид “ПНС” гэх)-ийн үйлчилгээ авахын тулд үйлчлүүлэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Үйлчлүүлэгч нь 18 нас хүрсэн, хуулийн дагуу хариуцлага хүлээх чадвартай Монгол Улсын иргэн байна.

1.2 ПНС нь өөрийн вэбсайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан гэрийн үйлчилгээний ажилтан болон цэвэрлэгээний үйлчилгээг захиалах боломжийг олгоно. Энэ нь үйлчилгээний нөхцөлийн дагуу талуудын эрх, үүргийг зохицуулна.

1.3 Үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр ХУР болон ДАН системээр дамжуулан төрийн мэдээллийн санд хандан мэдээллийг нягтлах бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөв байдалд зөвхөн үйлчлүүлэгч хариуцна.

1.4 Pns.mn болон гар утасны аппликейшн дээр байршуулсан мэдээлэл, программ хангамжийг хуулбарлах, дамжуулах, арилжаалахыг хориглоно.

2. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1 Үйлчлүүлэгч нь санал хүсэлт, гомдол, шинэ бүтээгдэхүүний санал зэргийг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

2.2 Захиалгын системд байршуулсан барилгын дараах цэвэрлэгээ, оффис, айл гэрийн цэвэрлэгээ, гэрийн үйлчлэгч, асрагч зэрэг үйлчилгээг зах зээлийн үнээр авах боломжтой.

2.3 Хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах эрхтэй.

2.4 Үйлчилгээ бүрийн нөхцөлтэй урьдчилан танилцан, зөвшөөрөх үүрэгтэй.

2.5 Захиалга үүсгэхдээ овог, нэр, хүйс, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй.

2.6 Мэдээллийн алдаа, дутуу байдалтай холбоотой асуудалд ПНС хариуцлага хүлээхгүй.

2.7 Хувийн бүртгэлээ устгуулах бол llcprofessionalnannyservice@gmail.com хаягаар хүсэлт илгээнэ.

3. ПНС-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1 Үйлчлүүлэгчтэй холбоо барьж, төлбөртэй холбоотой мэдээлэл өгөх, төлбөрийг нэхэмжлэх эрхтэй.

3.2 Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд захиалгыг цуцлах эрхтэй.

3.3 Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэнэ.

3.4 Хувийн мэдээллийг зөвхөн хэрэглэгчтэй холбогдох, шинэчлэл хийх зорилгоор ашиглана.

3.5 Зөрчил илэрсэн тохиолдолд хэрэглэгчийн хандалтыг хязгаарлах, хаах эрхтэй

3.6 Мэдээллийг нууцлалтай хадгалах үүрэгтэй.

3.7 Санхүүгийн залилангийн шинжтэй гүйлгээ илэрвэл банк болон холбогдох байгууллагад хандана.

3.8 Давагдашгүй хүчин зүйлсээс үүдэлтэй сааталд хариуцлага хүлээхгүй.

4. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

4.1 Захиалга баталгаажсан тохиолдолд нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4.2 Төлбөрийг данс, карт, бэлэн мөнгөөр хийх боломжтой.

4.3 Дансаар төлбөр хийх бол гүйлгээний мэдээллийг үнэн зөв бөглөх үүрэгтэй.

4.4 Төлбөр хугацаанд төлөгдөөгүй бол захиалга цуцлагдаж, холбогдох хариуцлагыг хэрэглэгч хүлээнэ.

5. БУЦААЛТЫН НӨХЦӨЛ

5.1 Буцаалт нь тухайн үйлчилгээний гэрээ болон гуравдагч байгууллагын журамд үндэслэнэ.

5.2 Үйлчилгээ эхлээгүй, урьдчилан захиалсан бол нийт үнийн дүнгийн 10% суутгагдана

5.3 Буцаалтыг анхны төлбөрийн данс руу 3-5 ажлын өдөрт шилжүүлнэ.

6. ХОРИГЛОХ ЗААЛТ

6.1 Pns.mn сайт болон гар утасны аппликейшны агуулгыг зөвшөөрөлгүй хуулбарлах, арилжаалах, бусдад дамжуулахыг хориглоно.

7. БУСАД НӨХЦӨЛ

7.1 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцнэ.

7.2 Маргаан гарвал талууд харилцан зөвшилцөх бөгөөд тохиролцох боломжгүй бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

7.3 Монгол хэл дээрх хувилбар нь эрх зүйн хүчинтэй эх хувилбар байна.