Нууцлал аюулгүй байдал

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

www.pns.mn

Энэхүү нууцлалын бодлого нь Профессионал Нанни Сервис ХХК /PNS LLC/-ын www.pns.mn вэб сайт болон PNS гар утасны аппликейшнээр дамжуулан үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба мэдээллийн халдашгүй байдлыг бүх түвшинд ханган ажиллахад оршино.

Манай үйлчилгээг авахын тулд 18 нас хүрсэн байх. Мөн манай үйлчилгээг ашиглах үед оруулсан хайлт болон захиалгын явцад оруулсан мэдээллүүд манай платформд аюулгүй, найдвартай хадгалагдана.

Бид таны мэдээллийн аюулгүй байдлыг хангахад зориулсан бүх төрлийн стандартад нийцсэн технологийн шийдлийг бүтээгдэхүүндээ шингээсэн болно.

Хууль, хяналтын байгууллагын албан ёсны шаардлага дээр үндэслэн хамтран ажиллахаас бусад ямар ч нөхцөлд хувь хүний мэдээллийг бусдад үл дамжуулна.

Харилцагч өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэвтрэх нэр, нууц үг зэргийг бусдад алдахаас сэргийлэх шаардлагатай.

Мөн та хувийн мэдээллийн талаар сонголт хийх боломжтой бөгөөд зарим тохиолдолд та маркетингийн харилцаа холбоог хүлээн авахаас татгалзах, тохиргоогоо өөрчлөх, мэдээллээ шинэчлэх боломжтой.